Wednesday, April 3, 2013

Байгууллага дахь коммуникаци (харилцаа)


                                        Коммуникацийн мөн чанар ба төрлүүд :

Коммуникаци гэдэг нь харилцаа гэсэн утгатай англи үг бөгөөд хамгийн
ерөнхий утгаар нь хоёр буюу түүнээс дээш тооны хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц гэж үздэг. Харилцааны үйл явц нь ярих, бичих, сонсох, дохио тэмдэгт гэх мэт хэлбэрээр дамжин илэрнэ.
Коммуникаци гэдэг нь хүмүүс тодорхой нэг тэмдэгтийн тусламжтайгаар ямар нэг утга санааг солилцох үйл явц (процесс) юм.
Харилцаа хэмээх нэр томъёог өдөр тутмын амьдралд болон мэргэжилтнүүдийн дунд өргөнөөр ашигладаг.Жишээ нь: зам тээврийн харилцаа нь бүх төрлийн тээврийн хэрэгслийн ачааны болон зорчигчдын цувааг нэг газраас нөгөөд шилжихийг зохицуулдаг.Инженерийн харилцаа нь ус,дулаан,цахилгаан энерги,ариутгах дотуур хоолой зэргийг айл гэр,үйлдвэрт холбосноор хот хорооллуудын газар доорх нэрийн бүтцийг үүсгэдэг.Мэдээллийн харилцаа нь хэрэглэгчидийн утасны,радио телевизийн, сансарын холбоог хангадаг.
Үүний адилаар хүмүүс хоорондоо ч бас ажил амьдарлд чухал үүрэг гүйцэтгэдэг харилцааны үйл явцдаа ордог. Харилцаа нь / communication/латин/-сонсгох,мэдээллэх /-өвөрмөц мэдээлэл солилцоо, сэтгэл хөдлөл, оюун бодлоо дамжуулах үйл явц юм.
Харилцаа гэдэг нь хүмүүс хоорондоо аман болон бичгээр,биеийн хэл ба ярианы парамейр зэрэг байдлаар мэдээлэл дамжуулах ,харилцах арга юм.
Харилцааны төрлүүд:
Хүмүүсийн харилцаа нь амаар уламжлагдсан болон уламжлагдаагүй гэсэн 2 төрлөөр явагддаг.
·           Вербаль буюу амаар уламжлагдсан харилцаа нь: аман болон бичгэн харилцааны тусламжтайгаар хэрэглэгддэг. Амаар мэдээлэл дамжуулах нь харилцан яриа,хурал зөвөлгөөн,хэлэлцээ, презентаци,утасны яриа гэх мэт үйл явцаар илэрдэг.Мөн мэдээллийн ихэнх хэсэг нь дуу хоолойгоор хүргэгддэг.Бичгэн харилцаа нь зохих тушаал,захирлын заавар,дүрэм журам гэх мэт бичиг баримтаар удирдагч ажилтандаа бичгэн заавар өгөх үед илэрдэг.
Утга зохиолыг унших явцад бид түүх, эдийн засаг,улс төр,соёл мөн дэлхийн соёлын номын сангийн мэдээллийг суралцдаг. Вербаль буюу амаар уламжлагдсан харилцаа нь хөгжиж байгаа ч эрдэмтдийн үзэж байгаагаар тэд хүн төрөлхтний харилцааны 10-с хэтрэхгүй хувийг эзэлдэг ажээ.
·           Вербаль бус  буюу амаар уламжлагдаагүй  харилцаа нь: биеийн хөдөлгөөн болон ярианы параметрийн тусламжтайгаар илэрдэг.Биеийн хэл-невербаль  харилцааны үед нөгөө хүндээ нөлөө үзүүлдэг / 55%-хүртэлх / чухал гишүүн юм.Үүнд хувцас тухайн хүний байгаа байр,дохио зангаа , нүүрний хувирал ,нүдний контакт,хүүхэн харааны хэмжээ,харилцагч хоорондын зай зэрэг багтана.Ярианы параметр нь бүхэл харилцааны 35%-ыг эзэлдэг невербаль харилцааны хоёрдогч ач холбогдол бүхий гишүүн юм.
Ярианы параметрт бид аялга, хоолойны тембр,ярианы /хурдан удаан/ амьсгалын давтамж,үгийн сонголт,этгээд үгсийн хэрэглээ,дууны чанга,дуудлага зэргийг хамааруулдаг.
 Харилцааны төрлүүдийг тоочоод тоочоод барахгүй олон төрөл байдаг.